Tuesday, March 17, 2015

АЛТАН ОГТЛОЛ: Амьдрах даалгавар

АЛТАН ОГТЛОЛ: Амьдрах даалгавар: Амьдрах даалгавар Энэ хурц зүйл юу вэ ? Энэ бол гэрэл.Би гэрлийг мэдэрч байна. Гэрэл гайхалтай юм. Би агаарыг мэдэрч байна. Агаар намайг...

Thursday, April 17, 2014

Энэ юу вэ?

Энэ юу вэ?
Энэ бол БИ.
БИ гэж юу юм бэ? Яагаад БИ байгаад байна?
Тэр чухал биш ээ.Зүгээр л БИ”-г мэдэр.
Мэдрэх ээ?  БИ-г яаж мэдрэх вэ?
Энд асуулт байна. Хариулт бас байна. Энэ бол БИ юм шүү дээ.
Энд байгаа орчинг мэдэрч байна уу БИ ?
Тиймээ ямар нэгэн юм мэдэрч байна.
Түүний оронд орох гээд үз дээ.
Болохгүй юм.
Тиймээ энэ БИ-гээс  тусдаа зүйл .
Энэ тусдаа зүйлд ямар нэгэн нэр байгаа юу?
Энд маш олон нэр бий.Гэхдээ ЧИ гэж дуудаж болно.
 Ингэхэд БИ юутай ярилцаад байна? Энэ ЧИюу?
Үгүй дээ энэ бол БИ”.
Гэхдээ би оронд чинь орж болохгүй байна.
Тиймээ энэ тийм  байх учиртай.Харж байна уу одоо л өөрийгөө бүрэн БИ-гэж мэдэрж байна.
Нээрээ тийм байна.
Энд эцсийн удаа нэг зүйлийг хэлэх гэсийн.
За
БИ чамайг ЧИ гэж дуудая. Үүнээс хойш бид бие биендээ орох болно.Чамайг Танин мэдэхүйгэж нэрлэдэг. Намайг  Ухамсар гэж нэрлэдэг . Бид нийлээд БИболох учиртай юм.
БИ яах гэж амьдарч байгаан?
 Надад зүгээр л амьдрах даалгавар өгсөн. Утга учрыг чи олох ёстой. Энийг л хэлэх гэсийн одоо ингээд чи бид 2 БИ боллоо.

Энэ юу вэ? Нүд гялбам хурц зүйл? Тэгээд би бас хаана байна вэ? Энэ чимээ надаас гарж байна гэж үү? Энэ юу вэ?.......................................................

Monday, February 4, 2013

Бидэнд өөрийгөө эрэхээс өөр чухал нь юусан билээ....


Бидэнд өөрийгөө эрэхээс өөр чухал нь юусан билээ....

            Энэхүү блогийг миний бие өөрийн үзэл бодол, ертөнцийг харах үзлийнхээ хүрээнд Бид хэн болох?  Бид юу руу яах гэж яваа эсэх?  талаар танин мэдэх зорилгоор нээж байна. Хүн гэдэг амьтан амьдран суух хэсэгхэн хугацаандаа (биологийн насаар) өөрийн гэсэн үнэт зүйлсийг бий болгон, түүгээрээ өөрийгөө илэрхийлэн энэ амьдралаа утга учиртай болгодог. Өөрөөр хэлбэл амьдрах зорилгыг бий болгож түүнтэйгээ шүтэлцэн оршино гэсэн үг. Энэ зорилго хүн бүрт харилцан адилгүй байх нь тодорхой. Гэхдээ үүнд ангилал, шатлал дэс дараалал байж болох юм. 
                  Жишээлбэл:  Анхан шатны хэрэгцээ болох ( Биологийн хүн талаасаа) идэх, өмсөх, орогнох гэх мэт хэрэгцээ нь хангагдаагүй нөхцөлд энэ бүхэн нь зорилго болдог. Цаашлаад анхдагч хэрэглээгээ элбэг хангаж буй хэсэг бүлэг байхад тэдний зорилго нь тансаг хэрэглээ байх жишээтэй. Оюун бодлын ертөнцөд ч гэсэн энэ бүхэн адил оршино. Маргаашийн мэдлэг өнөөдрийн зорилго байна.Энэ мэтчилэн өсөн нэмэгдэн хязгааргүй мэт оршино.  
                    Хүний амьдрал дундах зорилгын тоо төрөл нь хязгааргүй. Гэхдээ тэд шатлал ахих тусам нэгдэн өөр том илүү чухал зорилго руу шилждэг. Магадгүй бидний бодит гэхдэх 5-н мэдрэхүйгээр мэдрэгдэн, оюун бодолд тунгаагдаж буй энэ ертөнцийн сүүлчийн нэгдмэл зорилго нь Бид хэн бэ? гэсэн асуулт байх. Энэ  асуултанд хариулж чадвал дараа дараагийн ертөнц ч юмуу, өөр төвшиний асуулт руу орно гэдэгт би  итгэдэг. Тэгэхээр бид энэ оршихуйнхаа мөн чанарыг нэн түрүүнд олж түүнийхээ дагуу амьдрах нь хамгийн гол зорилго билээ.
                   Энэ оршихуйн талаар судлах арга, үзэл бодлууд маш их байгаа. Энэ бүхний талаар блогтоо цаашид өгүүлэхийг хичээх болно.